Билет №1
1.Химийн элементийн ангилал (s, p элементүүд)
2.Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
S-→SO2-→SO3-→H2SO4-→BaSO4
3.10% ийн 250 г сахарын уусмал бэлтгэхийн хэдэн грамм сахар ба ус хэрэгтэй вэ?
Билет №2
1.Атомын бүтэц (зурж тайлбарла)
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич
C-→CO2-→H2CO3-→CaCO3-→CaO
3.20% ийн 300 г уусмалд агуулагдах бодисын хэмжээг ол.
Билет №3
1.Үелэх хууль ,үелэх систем
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
N2-→NO-→NO2-→HNO3-→KNO3-→KNO2
3.20% ийн 0,5л уусмал бэлтгэхэд хэдэн грамм шүлт ба хичнээн мл ус авах вэ?
Билет №4
1.Химийн холбоо гэж юу вэ?
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
P-→P2O5-→H3PO4-→Ca3(PO4)2-→P
3.50 г усанд 15 г давс уусгахад ханасан уусмал үүссэн бол энэ давсны уусах чанарыг ол.
Билет №5
1.Ковалент холбоо гэж юу вэ? (жишээгээр тайлбарла)
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
Si-→SiH4-→SiO2-→H2SiO3-→Na2SiO3
3.Нэг давсны ханасан уусмалын концентраци 10% бол тэр давсны уусах чанарыг ол.
Билет №6
1.Ионы холбоо гэж юу вэ? (жишээгээр тайлбарла)
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
Fe(NO3)3----Fe(OH)3----Fe2O3----Fe----FeCl2----FeS
3.Нэгэн элемент устөрөгчтэй нэгдэж ЭН3 гэсэн гидридийг үүсгэдэг .Энэ гидридийн найрлагын 10 % ийг устөрөгч эзэлдэг бол гидридийг үүсгэж буй элементийг ол.
Билет №7
1.Талст оронт торын тухай
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
HCl-→Cl2-→KClO-→KCl-→HCl-→AgCl
3.Устөрөгч бүхий саван дотор 15 г хүчилтөрөгчийг шатаав.Зарцуулагдсан устөрөгчийн эзлэхүүнийг ол.
Билет №8
1.Металлуудын үелэх тогтолцоонд эзлэх байр
2. . Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич
NaBr-→NaCl-→Cl2-→KClO3-→KCl.
3. 8,8 г төмрийн сульфидыг илүүдэл давсны хүчлээр үйлчлэхэд х.н-д хичнээн литр хүхэрт устөрөгч үүсэх вэ?
Билет №9
1.Металлуудын физик шинж чанар
2. . Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич
ZnS-→H2S-→Na2S-→PbS
3.Ойролцоогоор 260 г молекул масстай хүхрийн аллотропи дүрс хувирлын молекул хэдэн атомаас тогтох вэ?
Билет №10
1.Металуудын химийн ерөнхий шинж
2. . Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич
S-→H2S-→SO2-→SO3-→H2SO4-→BaSO4
3.16 г хүхрийн хүчлийн уусмалыг илүүдэл барийн хлоридын уусмалаар үйлчлэхэд 5,7 г тунадас ялгарав.Анхны уусмал дахь хүхрийн хүчлийн массын хувийг ол.
Билет №11
1.Металлын зэврэл ,зэврэлээс хамгаалах аргууд
2. . Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич
P-→P2O5-→H3PO4-→Ca3(PO4)2-→CaCl2
3. 9 г хөөг шатаахад хэвийн нөхцөлд хичнээн литр CO2 үүсэх вэ?
Билет №12
1.Шүлтийн металлуудын хими шинж чанарыг урвалын тэгшитгэлээр илэрхийл.
2. . Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич
Pb-→PbO-→PbSO4-→Pb(OH)2-→PbCl2
3. 3 г нүүрстөрөгчөөр хэдэн грамм хар тугалганы (IV)оксидыг ангижруулж болох вэ?
Билет №13
1.Металлын зэврэл,зэврэлээс хамгаалах аргууд
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич
Zn →ZnCl2 →Zn(OH)2→ ZnO
3. +2 цэнэгтэй ион үүсгэдэг, 13,7 г масстай металл устай үйлчилж 2,24 л хий ялгаруулжээ.Энэ ямар металл вэ?
Билет №14
1.Кальцийн атомын бүтцийг зурж тайлбарла.
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
K→ K2O→ KOH→ K2SO4→ KCl→ K
3.Хар тугалганы нитратын уумсал дундуур хүхэрт устөрөгчийг нэвтрүүлэхэд 4,78 г тунадас үүсчээ.Уусмалд хичнээн грамм хартугалганы нитрат байсан бэ?
Билет №15
1.Хүчилтөрөгчийг гаргах арга.
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
CO2→ MgCO3→ Mg(HCO3)2→ MgCO3
3.16 г нэгэн элемент 6,4 г хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлцэж ЭО гэсэн найрлагатай оксид үүсгэдэг бол энэ ямар элемент вэ?
Билет №16
1.Хлорыг гаргаж авах арга
2. S-→SO2-→SO3-→H2SO4-→BaSO4
3.1,5 моль азотыг устөрөгчтэй урвалд оруулахад үүсэх аммиакийн эзэлхүүнийг хэвийн нөхцөлд тооцоол.
Билет №17
1.1.Химийн элементийн ангилал ( d,f элементүүд)
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
S-→SO2-→SO3-→H2SO4-→BaSO4
3. Хэвийн нөхцөлд 6,72л хүчилтөрөгчийг гаргаж авахын тулд хэдэн грамм бертолетын давсыг задлах вэ?
Билет №18
1.Нүүрстөрөгчийн атомын бүтэц зур.
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
Mg→ MgO→ Mg(OH)2→ MgCl2→ MgSO4
3.68 г хүхэрт устөрөгчийг гарган авахын тулд хэдэн грамм хүхэр ба устөрөгч хэрэгтэй вэ?
Билет №19
1.Амальгам гэж юу вэ?
2. . Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич
Pb-→PbO-→PbSO4-→Pb(OH)2-→PbCl2
3.10% ийн хольц бүхий 2,22 тн шохойг чулууг шатаахад хэдэн тонн түүхий шохой гарган авч болох вэ?
Билет №20
1.Цайрын химийн шинж чанар
2. Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бич.
K→ K2O→ KOH→ K2SO4→ KCl→ K
3.50 мл усанд 2,3 г металл натрийг хийхэд үүсэх уусмалын процентийн концентрацийг ол.