8-Мэдлэг сорих жишиг даалгаварууд 8-р анги
Хувилбар 1
Химийн элемент хүхрийн:
a. Протон нейтрон,электронын тодорхойл
b. Электрон бүрхүүлийн бүтэц,электрон байгууламжийн томьёо графикийг зур.
c. Исэлдлийн зэргийг тодорхойл.
d. Элементийн шинж чанарыг тодорхойлж,ангил.
e. Устөргөчит ба хүчилтөрөгчит нэгдлийн томьёог бич.
Хувилбар 2
Na, S, Fe элементүүдийн:
a. Үелэх системд эзлэх байршлыг тодорхойл.
b. Металл ба металл бишийн аль нь вэ?
c. Атомын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойл./протон,нейтрон,электрон/
d. Электрон бүрхүүлийн бүтцийг зур.
e. Электрон байгууламжийн графикийг зур.
f. Үүсгэх оксидуудын молекулын томьёог бичиж нэрлэ.
g. Үүсгэх гидроксидуудын томьёог бичиж,нэрлэ.
h. Дээрх нэгдлүүд ямар химийн холбоогоор холбогдох вэ?
i. Эдгээр нэгдлүүдийн молийн массыг ол.
j. Нэгдэл тус бүрийн 0,1моль ,0,2 моль ,0,5 моль ,3моль тус бүрийн массыг ол.
k. Нэгдэл тус бүрийн 3,01*1021 молекул тус бүрийн молийн тоо хэмжээ ба массыг ол.
Хувилбар 3
1s22s22p63s23p5
a. Ямар элемент вэ?
b. Атомын бүрэлдэхүүн хэсгүүдийг /протон,нейтрон,электрон/ тодорхойл.
c. Электрон бүрхүүлийн бүтцийг тодорхойл.
d. Электрон байгууламжийн томьёо графикийг зур.
e. Исэлдлийн зэргүүдийг ол.
f. Оксид,гидроксид,давсны молекулын томьёог бичиж нэрлэ.
g. Оксид,гидроксид,давсны молийн массыг ол.
h. 0,25моль хийн байдалтай бодисын масс ба хэвийн нөхцлийн эзэлхүүнийг ол.